ББШ -1 ангийн сээр нуруугүй амьтан судлал
хичээлийн бие даалтын сэдэв (II улирал)
- Амьтны ертөнцийн ангилал зүй
- Сээрнуруугүйтний экологи, амьдрах орчин
- Сээр нуруугүйтний эволюци
- Сээрнуруугүйтний газар зүйн тархац
- Сээр нуруугүйтний ач холбогдол
- Сээр нуруугүйтний хор холбогдол
- МУ –н улаан номд орсон сээр нуруугүйтэн
- Хүнд өвчин үүсгэгчид
- Эктопаразит
- Эндопаразит
- Паразит ба эзэн
- Шавьжийг лабораторийн нөхцөлд өсгөвөрлөх
- Амьтны аймагт паразитын үзэгдэл дэлгэрсэн нь
- ХАА-н хортон шавж
- Ойн хортон
- Бэлчээрийн хортон
- Ургамал идэшт шавж (цох)
- Холимог идэшт шавж (цох)
- Махан идэшт шавж (цох)
- Дээд хавч
- Доод хавч
- Монгол орны хавч хэлбэртэн
- Хавч хэлбэртний ангийн газарзүйн тархац, ач холбогдол
- Аалз хэлбэртний анги
- Хачиг- Acarina
- Олон хөлтний анги
- Монгол орны шавж
- Сөнсгөлж – Ephemeroptera (өдөрч, мөргөөлж)
- Соно – Odonota
- Жоом – Blattoptera
- Хаварч - Plecoptera
- Хоовгон – Trichoptera
- Шулуун далавчтан – Orthoptera
- Бөөс (ширх) – Anoplura
- Ижил далавчтан – Homoptera (цекат)
- Хагас хатуу далавчтан – Heteroptera
- Хатуу далавчтан – Coleoptera
- Хайрсан далавчтан – Lepidoptera
- Хальсан далавчтан – Hymenoptera
- Нохой бөөс (бүүрэг) – Aphaniptera
- Хос далавчтан – Diptera
- Торон далавчтан – Neuroptera
- Амьтны аймгийн ангилалын нэгжүүдийн зүйлийн тоо
- Амьтны аймгийн ангилалын дээд нэгжүүдийг тодорхойлох түлхүүр
Бие даалтад тавигдах шаардлага: Бие даалт нь тодорхой нэг сэдвээр онолын болон практик судалгааны үр дүнг бичгээр илэрхийлсэн бүтээл юм. Реферат нь дараах шаардлагыг хангасан байх:
· Рефератын сэдвийг товч үндэслэсэн байх
· Рефератын тулгуур ухагдахууны утга санааг тодорхой болгосон байх
· Рефератын сэдвээр онолын гол ном зохиолуудыг судалж эдгээрт дүн шинжилгээ хийсэн байх
· Ишлэл зүүлтийг зөв хийсэн байх
· Рефератад авч хэлэлцэж буй асуудал сургалтын практикт ямар байгаа талаар судалгаа хийж, үр дүнд нь боловсруулалт хийсэн байх
· Шаардлагтай зургийг ашиглан тайлбар хийсэн байх
· Судалгааны үр дүнг схем, диаграмм зэргээр үзүүлсэн байх
· Рефератын эцэст бүрэн дүгнэлт хийсэн байх
· Рефератын сэдэв болон агуулга хоорондоо тохирч байх
· Рефератад ашигласан ном зүйг зөв хийсэн байх
· Судалгааны материалыг хавсаргасан байх
· Реферат нь хэмжээний хувьд 8-12 хуудас байх гэх мэт.
· Бие даалтын сэдвийг өөрийн болгож багшид хамгаалж тооцуулахад бэлэн болгох
Хэрэглэх ном:
- 1. Дашдорж А., 1970, “Усны амьтан тодорхойлох түлхүүр” УБ.
- 2. Цэндсүрэн А., нар., 1979, “Монгол орны шавьж” УБ.
- 3. “БНМАУ ын амьтны аймаг. Шавьжийн анги”. 1-р боть. Ред. А.Цэндсүрэн УБ. 1987
- 4. “БНМАУ –ын шавьж тодорхойлох бичиг” I, II. УБ. 1988. 1990
- Монголын шавж тодорхойлох товч бичиг II ботийн 2-р хэсэг. УБ. 2008
- 5. Данзан Г.нар., 1989, “Амьтан судлал” I., УБ.
- 6. Цэндээхүү нар. 1989., “Биологийн хээрийн дадлага”. УБ.
- 7. Шуровенков Б.Г., Л.Чогсомжав, 1981., “ХАА – н энтомологи ба фитопалоги” УБ.
- 8. Данзан Г. 2000., “Паразит судлалын үндэс”. УБ.
- 9. Гүрбадам А., 1997, “Хүний шимэгчид” УБ.
- 10. Жанцантомбоо Х. 2003. Монгол орны ойн гол хортон шавьж. УБ.
- 11. Чулуунжав Ч. 2010. Монгол орны бэлчээр ХАА-н таримал ургамлын хорлогч шавьж. УБ.
- 12. Hickman & Kats. 2003. Laboratory studies in animal diversity, third edition New York.
- 13. Hickman & Kats. 2006. Laboratory studies in integrated principles of zoology, thirteenth edition New York.
Хэрэглэгдэхүүн: Англи- Монгол, Орос-Монгол толь бичиг (мэргэжлийн болон нийтлэг, электрон), лабораторийн ажлын дэвтэр, зургийн дэвтэр, зөөлөн балын харандаа, шугам
Жич: Оюутан бие даалтын дээрх сэдвээс сонгон улиралд нэг удаа бичих бөгөөд, ангидаа сэдэв давхардуулалгүй холбогдох ном зохиол, эх үүсвэрийг ашиглан, агуулгыг бүрэн дүүрэн гаргаж, дүгнэлт болон ашигласан материал зэргийг гаргацтай цэвэр бичин хэвлэх буюу ariunbold@msue.edu.mn хаягаар илгээн хугацаанд нь багшид хураалгана. Уг бие даалтын үнэлгээг лабораторийн хичээл дээр үзсэн амьтдын биеийн бүтэц тэдгээрийг судлах таньж тодорхойлох арга зүйн товч тэмдэглэл, хичээлийн цагт амжаагүй ажлыг нөхөж хийсэн байдал, орчуулга, зураг болон амьтныг таньж тодорхойлох чадвар, хичээлийн идэвхи оролцоо зэрэгт харьцуулж B үнэлгээг гаргана. Тухайн бие даах ажлын сэдвийг оюутан бүр дараа долоо хоногийн тухайн цаг дээр тооцуулна. Үнэлгээг 0-100 балын стандарт тэмдэглэгээг ашиглана.
Бие даалт хурааж авах хугацаа: Гуравдугаар сарын 23
Үнэлэх журам: Үнэлгээ: Р=1a+3b+2c+4d:100 *кр
a-ирц, b-бие даалт+лаб+идэвхи, c-явцын шалгалт, d- улирлын шалгалт

